background
МЭНДЧИЛГЭЭ

Манай улсын болон гадаад орны хамтран ажилладаг удаан жилийн зузаан нөхөрлөлийн түүхийг бүтээж яваа та бүхэнд эн өдрийн тэндийг дэвшүүлье.

 Манай компанийн явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны хүрээ нь дэлхийн үүсэл гарал, хүн төрөлхтний оршин тогтнож, бүтээн байгуулж хөгжиж ирсэн түүх, газар ус байгалийн баялгийг өмчлөх, эзэмших,  хамгаалах үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг.

       Геодези-геоматик, хэмжил зүйн шинжлэх ухаан нь төрөл бүрийн масштабын газрын зураглалын ажил, инженер геологи, геофизик, геотехникийн шинжлэх ухаан нь геологийн процесс, тектоник хүчний үйлчлэл, хот байгуулалт, инженерийн байгууламжийн буйр хөрсний тогтвортой бөгөөд хүрэлцээтэй нөхцөлийг судлах, архитектур хот байгуулалтын шинжлэх ухаан нь хүн амын суурьшилт, үйлдвэрлэх хүчний байршилт, бүс нутаг, хот байгуулалтын судалгаа төлөвлөлт, газар зохион байгуулалтын шинжлэх ухаан нь экосистемийг хамгаалах, газрын төлөв байдлын үнэлгээ, газрыг зохистой хуваарилах, хамгаалах, газар дээр явагдаж байгаа нийгмийн харилцаа эрэл хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх хүрээнд шинжлэх ухаан технологийг хөгжүүлж байна. 

         Эрдэм боловсролтой, эелдэг харилцаатай мэргэжилтэн та бүхнийг угтан авч, таны захиалгыг стандартын шалгуураар, чанарын өндөр түвшинд гүйцэтгэх болно.

    Эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархалтай байна, аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөе.

 

 ТУГЧ ЧОЙЖИЛЫН ЦЭРЭНБАТ