ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Тус компани нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, байр зүйн зураглал, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадаад дотоодын байгууллага, иргэдийн захиалгаар геодези, байрзүйн зураглалыг сүүлийн үеийн технологийг ашиглана чадварлаг инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Манай компани Барилга, архитектур, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад өдгөө 10 жил болж байна. Монгол улсын Засгийн газрын захиалгаар Баруун бүсийн хөгжлийн төсөл, бүсийн хөгжлийн тулгуур Төв, Эрдэнэт, Өндөрхаан, Улиастай, орон нутгийн хөгжлийн хот Алтай, Улаангом, Баруун-Урт, Чойр, Сүхбаатар, Цэцэрлэг, Мөрөн, Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон, Манлай, Ноён, Төв аймгийн Жаргалант, Лүн, Баянчандмань, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Айвенхоу майнз ИНК компанийн захиалгаар Ханбогд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумуудын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө мөн хот байгуулалтын 10 гаруй хэсэгчилсэн төлөвлөлтийг гүйцэтгэж, улсын хөгжилд хувь нэмэр орууллаа. Ажлын зургийн шатанд хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө авто болон цахилгаан дамжуулах шугамын төлөвлөлт, өндөржилт, инженерийн бэлтгэл ажил орон сууц, олон ниит, үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн төлөвлөлт болон аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, сумдын ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Тус групп нь Монгол улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний үйлдвэржилтийн бүс газрын төлөвлөлт, Увс, Говьсүмбэр аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Увс, Сэлэнгэ аймгийн төв суурин газрууд, баруун Алтайн тусгай хамгаалалттай зарим газар нутгийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, Сэлэнгэ аймгийн газрын нэгдмэл сангийн тооллого, “Галбын говь” бичил бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлох газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй
Alt

Барилга байгууламж. инженерийн дэд бүтэц, авто болон төмөр зам, хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд зориулсан  инженер геологийн өрөмдлөг, судалгаа хээрийн туршилт мөн геофизикийн хэмжилт боловсруулалтыг хийж гүйцэтгэж байна. MNS/ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангасан хөрс судлалын лабораторийг БНХАУ- ын “Nanjing soil instrument factory” компанийн үйлдвэрлэсэн механик болон автомат ажиллагаатай тоног төхөөрөмжийг ашиглан хөрсний физик, механик шинжилгээг MNS, ASTM, ГОСТ, AASHTO, GB/T стандартын дагуу хийж үр дүнг гаргаж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Тус лаборатори нь 2007 оноос хойш тасралтгүй 6 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын стандартчилал хэмжил зүйн төвөөс итгэмжлэгдсэн  ISO/IEC 17025:2007 сорилын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих стандартыг бүрэн биелүүлсэн анхны хувийн байгууллага юм. Техник, технологийн хурдацтай хөгжилтэй уялдан 2011 онд компанаас хөрөнгө оруулалт хийж шугаман болон өнцөг хэмжлийн 2 cекундын нарийвчлалтай электрон теодолит мөн өндөржилт хэмжлийн1 км нүүлтийн дундаж квадрат алдаа нь 1мм-ийн нарийвчлалтай автомат нивелирийг эталон багаж болгосон. 2013-2015 онд эталон шугаман болон өнцөг хэмжлийн багажыг 0.5 секунд, өндөржилт хэмжлийн багажыг 0.3мм болгох зорилготой байна.

Дэлгэрэнгүй
Alt

Манай лаборатори нь дараах төрлийн судалгааны ажилд зориулсан туршилт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Манай компан нь Microsurvey, Kolida, Pentax, Spectrapresicion, Nanjing Soil Test Eguipment, Factory, Asphar Survey группуудын бүрэн эрхт төлөөлөгч юм.

Дэлгэрэнгүй
Alt

БИДНИЙ УРИА

Бид захиалагч, харилцагчийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, чанартай үйлчилгээ, шударга өрсөлдөөн, бизнесийн ёс зүйг эрхэмлэн шургуу хөдөлмөрлөж бүтээлчээр ажиллахыг эрмэлздэг.

ХИЙГДСЭН ТОМООХОН АЖИЛУУД

Газар зохион байгуулалт

More

Хот төлөвлөлт

Баян-Өлгий аймгийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, Баян-Өлгий аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дэлүүн сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр 2016-2020 он, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2017-2020 он зэргийг үндэслэн Дэлүүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажил хийгдсэн. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Инженер геодези ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторын боловсруулж, аймгийн Засаг даргын баталсан зургийн даалгаврын дагуу сумын нийгэм-эдийн засаг, газар ашиглалт, барилгажилт, дэд бүтцийн хангамжийн одоогийн байдлыг судалсны үндсэн дээр хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, эдийн засгийн тооцоо, судалгаа, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, сумын төвийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа. Зургийн даалгаварт тусгаснаар төлөвлөлтөд хамрагдах нутаг дэвсгэр 337 га бөгөөд  төлөвлөлтийн хугацаа нь 2018-2038 он хүртэл, үүнээс эхний ээлжийн төлөвлөлт 2018-2028 он хүртэл байхаар заасан байна.

More

Геологи

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутгийг хамран төлөвлөгдөж буй “Замын цагдаагийн уулзварын дээрхи гүүрэн гарц барих” төслийн талбайн инженер-геологийн судалгааны ажил Зураг төсөл, хайгуул судалгааны “Инженер Геодези” ХХК болон БНХАУ-ын “Төмөр замын 20-р товчоо”-ны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хороо,  Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрийг хамрах “Замын цагдаагийн уулзварын дээр гүүрэн гарц барих” төслийн ажлын зургийн үе шатанд зориулсан инженер-геологийн судалгааны ажлыг захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн.

More

Геодези

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, nonummy nibh euismod tincidunt.

More

ЭРХЭМ ЗОРИЛГО

Гадаад дотоодын байгууллага, иргэдийн эрэлт хэрэгцээг богино хугацаанд шинэ техник технологи,
чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр,чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэнэ.